.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Steven Paul "Steve" Jobs буюу Steve Jobs хэмээх эрхмийг дэлхий дахин
Apple брэндийн үндэслэгчдийн нэг гэдгээр нь андахгүй. Технологийн
салбарын энэ алдартан нойр булчирхайн хавдартай болох нь оношлогдсоноос
хойш долоон жилийн дараа, 2011 оны 10-р сарын 5-ны өдөр 56 настайдаа
таалал төгсчээ. Бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, Apple.Inc корпорацийн
гүйцэтгэх захирал асан Steve Jobs 2011 оны 8-р сарын 24-нд албан
тушаалаасаа татгалзсан шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн
билээ.