.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

L-Guards хамтлагаас ганцаараа уран бүтээлийн мөрөө хөөж үлдсэн дуучин
Баясаа ганцаарчилсан хоёр дахь уран бүтээл болох "Ээжийгээ хайрлая"
нэртэй дуундаа клип хийлгэсэн байна. Энэхүү дууны үг, аяыг L-Guards
хамтлагийн гишүүн Бүдээ зохиосон ба Бүдээ бол дуучин Баясаагийн төрсөн
ах нь билээ. Дууны клипийг Дадал фильмд хийж гүйцэтгэсэн бөгөөд нэгэн
цагт нэг хамтлаг болон уран бүтээлээ сонсогчиддоо хүргэж байсан ах дүү
хоёрын ээжийнхээ дурсгалд зориулан бүтээсэн шинэ уран бүтээл та бүхний
таалалд нийцнэ гэдэгт итгэж байна.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

"Making the Band" хэмээх шоу нэвтрүүлгээр олны танил болж, гурван ч
уран бүтээл нь сонсогчдын сонсох дуртай дуунуудын нэг болсон охидын
"Anemone" хамтлаг ээлжит уран бүтээлээрээ үзэгч, сонсогчиддоо бэлэг
барьжээ. Тэдний "Чи яг дурлал шиг..." нэртэй энэхүү дуу нь "Учиртай
гурав" хэмээх Монголын уран сайхны киноны дуу бөгөөд дууны аяыг
Н.Халиун, үгийг Б.Батзаяа бичсэн юм байна. Киноны хэсэг болон дууг дуулж
амилуулсан хамтлагийн охидын дүрслэлээс бүтсэн энэ дууны клипнээс та
"Anemone" хамтлагийн охидын шинэ дүр төрхийг олж харах боломжтой юм.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Жүжигчин А.Алтанхуягийг үзэгчид "Сарны нулимс", "Тусгай салаа" зэрэг
кинонуудаар нь мэднэ. Гэхдээ "Тусгай салаа" киноны Сүлдийн дүрээр
илүүтэй үзэгчдийн танил болсон тэрээр жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн
боловч дуулах урлагт хүч сорихоор шийдсэн бололтой. Тэрбээр "Хос зүрх"
нэртэй дуугаа үзэгчдийн эчнээ танил Сүлд нэрээрээ овоглосон байна.
Энэхүү дууны үгийг Д.Үүрийнцолмон, аяыг Б.Аранза бичсэн бөгөөд дууны
клипийг Sphinx Studiо-гийн уран бүтээлч залуус хийж гүйцэтгэжээ. "Тусгай
салаа"-ны Сүлдийн шинэ уран бүтээл та бүхний тааллыг хүлээнэ гэж итгэж
байна.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Монгол Фильм групп, найруулагч Д.Золбаярын Монголын шинэ үеийн уран
зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой"
зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Учиртай гурав" хэмээх уран сайхны кино ирэх
сард нээлтээ хийхээр зэхэж байгаа. Энэхүү киноны дууг дуучин Д.Болд,
"Гурван охин" хамтлагийн дуучин Д.Солонго нар хамтран дуулсан бөгөөд
"Хагацаж чадах уу" нэртэй энэ дуу клиптэй болсныг эрхэм хэрэглэгч та
бүхний хүртээл болгож байна. Дуучин Д.Болдын аяыг нь бичиж, Ө.Пүрэвсүрэн
үгийг нь бичсэн уг дууны клипийг "V" студид хийсэн байна.