.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Итали-Америк гаралтай зохиолч, кино зохиолч Mario Puzo-гийн гэмт хэргийн
сэдэвт The Godfather зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн "The Godfather"
хэмээх гэмт хэргийн сэдэвт киног мэдэхгүй хүн үгүй. Энэхүү алдарт
дэлгэцийн бүтээлийн гурван ангийг үзээгүй хүн байхгүй бизээ. Харин та уг
тоглоомыг одоо болтол тоглоогүй юм биш биз. Тоглоомыг EA хөгжүүлж
хэвлэн гаргасан юм. 3-th person shooter ангилалд орох бөгөөд action
төрлийн тоглоом. Ерөнхийдөө тоглоом маант Grand Theft Auto-той төстэй
боловч илүү таны ур ухаан, сэтгэх бодох, бизнес чадварыг тань шалгах
болно.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Өмнө нь гарч байсан Dead Rising тоглоомыг та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл Off The Record нь нэмэлт бус тусдаа бүрэн хэмжээний тоглоом юм.
Та зомби алуурчин бөгөөд тоглоом эхлэхэд шууд л боксын ринг дээр зомби
нартай тулалдах болно. Түүгээрээ та мөнгө олдог байна. Гараад явж
байхдаа санаандгүйгээр TK-г харах бөгөөд түүнийг юу хийж байгааг олж
мэдэхээр нууцаар тагнан зургийг нь дарна. Гэтэл түүний хамгаалагчид ирэх
бөгөөд тэд нарыг цааш нь харуулчихаад зугтаж байх үед таны сууж явсан
лифт эвдэрч сүйрнэ. Илүү ихийг дэлгэрэнгүйгээс хараарай.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Та бүхэн анхаарлаа түр нааш нь хандуулна уу!! Та бүхний сэтгэлийг
догдлуулам бүтээл гарсан байна цаана чинь. Юу вэ гэхээр та бидний тоглох
дуртай "Fallout" тоглоомыг үйлдвэрлэн гаргадаг Bethesda Softworks-оос
бас нэгэн шинэ, гайхалтай тоглоом гарчээ. Мэдээж энэ бол RAGE юм.
Зураглалын хувьд бол янзтай байна лээ, яг л бодит юм шиг. Тоглолт нь ч
гэсэн ярих юмгүй. Тоглоом нь дэлхий дээр солир унаснаас болж дэлхийн
амьтай бүхэн үхэж үрэгдэж, үлдсэн хэд нь мутацид орж, амьд үлдсэн цөөхөн
хэдэн хүн л байх болно. Та өөрийн түүхээ өөрөө зохионо гээд бод доо.
Ямар байна даа.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Мортимер өмнөх аялалаасаа эргэн ирснийхээ дараа сонин гарчиглан сууж
байхдаа алдарт бүтээлүүд музейгээс алдагдаж байгаа талаар олж уншсан. Уг
хэргийн хулгайчийг олж тогтоох тал дээр цагдаа нар ажилт олж чадаагүй
учраас Мортимер уг хулгайчид хариуцлага хүлээлгэхийг хүссэн. Тиймээс энэ
хэрэгт оролцож алдагдсан олдворуудыг эрж олон хулгайчид шудрага ёсыг
мэдрүүлэхээр зорьдог. Мортимерттэй хамт Парис, Лондон, Рио гэх мэт
алдартай хотуудаар аялан хэрэгтэй зүйлсээ цуглуулж даалгаваруудыг
биелүүлэн алдагдсан олдоруудыг хайж олоорой.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Rockstar games-ийн залуусын хийсэн тоглоом дундаас танд муу гээд
нэрэлчихээр тоглоом байна уу?? Мэдээж байхгүй шүү дээ. Алдарт цуврал
Grand Theft Auto ч бас уг студийн домогт бүтээл. Мэдээж энэ бол уг
Rockstar games-ийн залуусын бүтээсэн Max Payne тоглоомны 1 ба 2 анги
юм. Уг тоглоом нь Maкс гэх мөрдөгчөөр та тоглох бөгөөд гэмт
хэрэгтнүүдийн араас хөөх болно. Цаг хугацааг удаашруулах ба удааширч
байхад сум нь харагдана. Үсэрч байхдаа удаашруулж ардаа байгаа хүнийг ч
буудах боломжтой. Хамгийн гоё буу нь shotgun шүү. Удааширч байхдаа
ойрхон байгаа хүнийг буудах ч янзтай.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

2k Sports-оос жил бүр гаргадаг NBA 2K цувралын 2K12 тоглоом гарчээ.
Та бүхэндээ бүрэн эхээр нь кракын хамтаар хүргэж байна. Мөн зураглал, хөдөлгөөн зэрэг нь үнэхээр
сайн болсон байнa лээ.
Гарсан он: 2011 он
Төрөл: Sport (Basketball) / 3D
Бүтээгч: Visual Concepts / Basketball Sim
Хөгжүүлэгч: 2K Sports
Файлын хэмжээ: 7.1 GB
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

1993 оноос хойш дэлхийн хөл бөмбөгийн хорхойтнуудын хүртээл болж ирсэн
FIFA тоглоомын шинэ тоглоом өчигдөр буюу 2011 оны 9-р сарын 27-ны өдөр
Хойд Америкт нээлтээ хийснийг хөл бөмбөгийн спортод нэн хайртай
хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэж байна. "FIFA 12" хэмээх энэхүү
тоглоомын урьд өмнөх тоглоомуудаас ялгаатай нь хэд хэдэн шинэ онцлогууд
болон шинэчлэлтүүдийг агуулсан байна. FIFA 12 тоглоомын гол тоглох явцад
гурвалсан өөрчлөлт хийгдсэн нь Цохилтын механизм, Тактикын хамгаалалт,
Бөмбөгийг нарийн тодорхой, нягт нямбай залах гэсэн гурван өөрчлөлт юм.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Ганц болон олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой, виртуал ертөнцөд
чөлөөтэй хэсүүчлэх байдлаар тоглодог sandbox стилийн уралдаант, эйкшн
"Driver: San Francisco" хэмээх тоглоомыг толилуулъя. Тоглоом хөгжүүлэгч
Ubisoft Reflections-д хөгжүүлэн Ubisoft Entertainment-д хэвлэсэн уг
тоглоом ирэх 27-ны өдөр Умард Америкт нээлтээ хийх юм. Олонх
шүүмжлэгчдийн зүгээс эерэг үнэлгээг авсан энэхүү тоглоом нь 1999 оноос
хойш гарсаар байгаа Driver цуврал тоглоомын үргэлжлэл бөгөөд уг цувралын
гурав дахь тоглоом болох Driver 3 тоглоомын үйл явдлаас 6 сарын дараа
үйл явдал нь өрнөнө.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Польшийн видео тоглоом хөгжүүлэгч Reality Pump компанид хөгжүүлж,
TopWare Interactive-д хэвлэсэн 2007 оны Two Worlds хэмээх тоглоомын
үргэлжлэл болох "Two Worlds II" тоглоомыг сайтынхаа тоглоом сонирхогчдын
хүртээл болгож байна. Нэг болон олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой
role-playing жанрын энэхүү тоглоом шүүмжлэгчдийн зүгээс талархан
сайшаасан саналыг хүлээн авчээ. Тоглоомын онцлогуудаас дурдвал,
хувьсамхай дайралтын хөдөлгөөнүүд, булталт, тусгай заль мэх бүхий уян
хатан тулааны систем, амьдралд бодитоор нэвтэрсэн технологи, олон жижиг
тоглоомууд гэх мэт.