![]() Үндэсний соёл амралтын хүрээлэн болон"Apple”брэндийн албан ёсны борлуулагч Бодь электроникс хамтран фото зургийн уралдаан зарлаж байна. Залуус та бүхэн Паркад зохион байгуулагдаж буй "Halloween” баярт оролцонгоо дурсамжтай мөчөө фото зурагт үлдээгээрэй. Түрүүлсэн гэрэл зураг эзэндээ Дэлхийн хамгийн нимгэн нөүтбүүк MacBook Air-ийг авчирах болно. Мөн эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг http://www.facebook.com/EnteraStore хуудсанд байрлуулж олон нийтийн саналыг Facebook Like-аар авна. Хамгийн олон Like цуглуулсан оролцогчид IPod shuffle-ийг бэлэглэх бөгөөд таныг өөр бусад олон сонирхолтой шагналууд хүлээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 323486 утсаар болон, http://www.facebook.com/park.mongolia хуудаснаас аваарай
![]() Айдсын бодит ертөнцөөр аялах "Halloween 2011” сонирхолтой, зугаатай аялал Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд
эхлэх гэж байна. Энэ сарын 15-ны өдрөөс 31-ний хооронд зохиогдох уг
хөтөлбөр аймшгийн ертөнцийг бодит утгаар нь бүрдүүлэхээс гадна баярт
оролцох хүсэлтэй хэн бүхэнд зориулсан тусгай хөтөлбөрүүд, олон гэнэтийн
бэлгийг барихаар бэлдлээ. Монголчууд бид 10-р сарын сүүлийн ганц өдөр
Halloween баярын тухай сонсоод өнгөрдөг байсан уламжлалыг халж, хагас
сарын турш энэ гайхамшигт баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэцгээе,
залуусаа.
Монголын
үүрэн холбооны Скайтел компани дараа төлбөрт үйлчилгээгээ хүн бүрийн
хэрэглээнд тохируулан хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэрийг хүртэл
нэлээдгүй сайхнаар сонгосон байдаг шүү. Хүн бүрийн хэрэглээнд тохирсон
багцыг өөрийн яриа, мессэж болон дата хэрэглээндээ тохируулан сонгох нь
нээлттэй OPEN, сайхан бүхнийг танд уриатай NICE үйлчилгээнүүдийнхээ энгийн болон азын дугаарын холболтын хураамжийг 50% болгон хямдруулжээ. Дээрх урамшуулалд VIP 9111xxxx, болон ВС 9191хххх дугаарууд хамрагдахгүй гэдгийг анхааруулж байна.
OPEN, NICE үйлчилгээний энгийн дугаарыг авч шинээр хэрэглэгч болсон хүн бүрт Скайтел компаний зүгээс 2011 оныг дуустал 1GB дата эрхийг сар бүр таны дансанд бэлэг болгон өгөхөөс гадна азын дугаар авсан шинэ хэрэглэгч бүрдээ 2GB дата эрхийг бэлэглэх болно. Мөн дээрээс нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний нийт хэрэглэгчиддээ зориулан бүх хоногтой цэнэглэгч картын худалдан авалт тутамд үнийн дүнгээс хамааруулан 30-360 минутын сүлжээндээ үнэгүй ярих эрхийг бэлэглэж байна.
![]() 2000 төгрөгийн нэгжний гурав дахь байрны эзэн тодорлоо -"Юнител” группийн "5 БАЙР 5 АЗТАН” сугалаат урамшуулал үргэлжилж байна- Ердөө 2000 төгрөгийн нэгж худалдаж аваад бүрэн тавилгатай байрны эзэн болно гэдэг ховорхон тохиох аз билээ. Таван жилийн ойгоо угтаж "Юнител” группээс явуулж буй "5 байр 5 азтан” сугалаат урамшуулал үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр гурав дахь байрны азтан тодорлоо.
![]() Монголын үүрэн холбооны Скайтел компаниас анх удаагаа Монгол хүний ур
ухаан оюуны хүчийг харуулах Андроид үйлдлийн системд тохирох application
зохиох уралдааныг зарлаж байна. Авьяаслаг бүтээлч программ сонирхогч
охид хөвгүүдээ ухаанаа уралдуулж Андроид-2011 тэмцээний шагналын эзэн
болоорой. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.androidmarket.mn цахим хуудас болон 9111-6161, 9110-1009 утаснаас аваарай. |