.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Хятадын тулааны урлагийн мастер, жүжигчин, кино продюсер, олон улсын
кино од Jet Li-гийн тоглосон "The Sorcerer and the White Snake" хэмээх
киног үзэгч та бүхний амралтын өдөрт зориулан хүргэж байна. Гонконгийн
кино найруулагч Ching Siu-tung-ын найруулсан, Legend of the White Snake
хэмээх хятадын домгоос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү кино 2011 оны 9-р
сарын 3-ны өдөр Венецийн олон улсын кино фестиваль дээр анхлан дэлгэцнээ
гарч, 9-р сарын 29-нд Гонконгод нээлтээ хийсэн байна.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
2011 оны 10-р сарын 28-ны өдөр нээлтээ хийх "Puss in Boots" хэмээх адал
явдалт, хүүхэлдэйн киноны талаарх товч танилцуулга болон зураг,
трейлерийг та бүхэнд толилуулж байна. Shrek the Third киног найруулсан,
Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч Chris Miller-ийн найруулж, Испаний
жүжигчин Antonio Banderas, Америкийн жүжигчин Billy Bob Thornton,
Мексик-Америк жүжигчин Salma Hayek нарын тоглосон энэ кинонд Shrek
цувралын гол баатруудын нэг, Гуталт Муур буюу Puss in Boots-ын Shrek 2
кинонд гарахаас өмнөх үеийн адал явдлыг харуулжээ.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Та
гадаадад амьдрахыг хүсч байна уу? Эсвэл таны ойр дотны хэн нэгэн
гадаадад амьдардаг уу? Та гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн үү?
Тэгвэл энэ бол таны үзэх кино. Швед улсад зураг авалт нь хийгдсэн
"Цэлмэг тэнгэр" Монголын уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж
байна. Гадаад оронд амьдарч байгаа Монголчуудын тухай өгүүлэх энэхүү
киноны гол дүрийг залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин,
В.Гэрэлцэцэг, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Д.Баттөмөр, Г.Алтаншагай нар
бүтээжээ. Эдгээр уран бүтээлчдээс гадна Швед улсын жүжигчин Ханс
Оянтава, Мари-Лиз Эрикссон, Миран Али Мухаммед нар оролцон тоглосон
байна. Гадаадад л гарвал амьдрал цэцэглэх мэтээр ойлгодог хүмүүс энэ
киног үзээд нэгийг бодох бизээ. Тэнд ажиллаж мөнгө олохоос гадна залуус
биесдээ дурлаж хайрлаж, гомдож туниж, баярлаж хөөрнө. Гадаад хүнтэй суух
сонирхолтой бүсгүйчүүдийн бодолд өөрчлөлт орохоор хөгжилтэй гунигтай
тохиолдлууд, сэтгэл хөдлөм хайр дурлалыг уг киноноос үзэж болно. Өнгөц
харахад инээдмийн кино юм шиг боловч кино маань далд утгаараа ихийг
бодогдуулж, төрөлх эх орон, Монгол нутгаа өөр өнцгөөс харж, улам ихээр
хайрлах сэтгэл төрнө. Цагтаа Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан
"Мөрөөдлийн хөлөг онгоц" олон ангит УСК-ны зохилыг бичсэн найруулагч
Ж.Ганбат энэ киноны зохиолыг бичиж найруулсан юм байна. Улаанбаатар кино
наадмаас шилдэг зураглаачийн шагнал хүртсэн Х.Баяраа Швед улсын
байгаль, гудамж талбай гэх мэт манай үзэгчдийн нүдийг хужирлах олон
сайхан зураг авснаас гадна жүжигчдийнхээ тоглолтыг хальсан дээр маш
чадварлаг буулгажээ.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Кино сонирхогч хэрэглэгчиддээ зориулан 9-р сарын 1-нд Герман 10-р сарын
12-нд Франц, ирэх 21-нд USA-д нээлтээ хийх The Three Musketeers киног
CamRip бичлэгтэйгээр хүргэж байна. 1993 онд гарч байсан The Three
Musketeers киног уг зохиолоор нь дахин бүтээсэн энэхүү киног Resident
Evil: Afterlife 2010 киног найруулж байснаар кино сонирхогчдын сайн
мэдэх Paul W.S.Anderson найруулж Logan Lerman, Milla Jovovich, Matthew
Macfadyen, Ray Stevenson зэрэг жүжигчид гол дүрүүдэд тоглосон байна.
Summit Entertainment-ийн бүтээл The Three Musketeers адал явдалт кино
таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Супер баатруудын гайхалтай адал явдлуудыг харуулсан хүүхэлдэйн кинонд
дурладаг хэн бүхнийг наашаа анхаарлаа хандуулахыг урья. Америкийн комик
номын зохиолч, зураач Frank Miller-ийн бичсэн "Batman: Year One" хэмээх
номын дөрвөн хэвлэлийн түүхийн хялбаршуулсан хэлбэр болох "Batman: Year
One" хэмээх хүүхэлдэйн киног энд нийтэллээ. 2011 оны 10-р сарын 18-ны
өдөр албан ёсоор нээлтээ хийсэн энэхүү хүүхэлдэйн киног хүүхэлдэйн
киноны найруулагч Lauren Montgomery, Хятад-Америк гаралтай хүүхэлдэйн
киноны найруулагч Sam Liu нар найруулжээ.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
1985 онд Британийн BBC телевизээр цацагдаж
байсан "Edge of Darkness" цувралын шинэчлэн найруулсан хувилбар Шинэ
Зеландын телевиз, киноны найруулагч Martin Campbell-ын найруулснаар
дэлгэцнээ дахин гарчээ. 2010 оны 1-р сарын 29-ний өдөр нээлтээ хийсэн
тус кино 29 сая долларын ашиг орлогоор BoxOffice-ын жагсаалтын 3-р
байранд бичигдэж байгаа нь сонирхолтой кино болж чадсаныг харуулж байгаа
юм.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Сайтынхаа эрхэм хэрэглэгч та бүхэнд инээд хөөр бэлэглэх үүднээс "Formosa
Mambo" хэмээх бараан инээдэмт жанрын киног санал болгож байна. Мандарин
хэл дээр гарсан Тайваний энэхүү киног та бүхнийг үзэж ойлгоход дөхөм
болгох үүднээс англи subtitle-тайгаар хүргэж байгаагаа энэ дашрамд
дуулгая. Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэгч хэсэг бүлэг этгээдүүд хүүхэд
барьцаалж, эцэг эхээс нь мөнгө нэхэх боловч хулгайлагдсан хүүгийн эцэг
эх үүнийг тоглоом шоглоом хийж байна гэж бодон үл хэрэгсэхээс үүдэн
гарах хөгжилтэй адал явдлыг тухлан үзээрэй.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
2011 оны 9-р сарын 8-ны өдөр АНУ-д нээлтээ хийсэн спортын, тэр
дундаа маш их авхаалж самбаа шаардсан икстрийм спортын сэдэвтэй "The Art
of Flight" хэмээх энэ киноны зураг авалт Америкийн Jackson Hole хөндий,
Аляск, Чили, Колорадо мужийн Aspen хэмээх өвлийн спортын амралтын
цогцолбор, Патагони, Канадын Бритиш Колумб муж болон бусад олон
газруудад хийгджээ. "The Art of Flight" кино нь үзэгчдэд аялал, адал
явдалт драм киноны төгс нийлэмжийг мөн ихээхэн хэмжээний эрчим хүч,
авхаалж самбаа, уран чадвар шаардсан снөүбордингийн гайхамшигтай
үзүүлбэрүүдийг толилуулах юм.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Нууц туршуул James Bond-ын жанрыг элэглэсэн хэлбэрийн Британий эйкшн,
инээдэмт жанрын нэгэн кино 2011 оны 9-р сарын 15-ны өдөр олон улсын
хэмжээнд албан ёсоор нээлтээ хийснийг эрхэм үзэгч та бүхэнд толилуулж
байна. Mr. Bean хэмээн алдаршсан Английн алдарт инээдмийн жүжигчин Rowan
Atkinson-ы тоглосон 2003 оны Johnny English киноны үргэлжлэл болон
гарах тус кино Universal Pictures-ын бүтээл болон дэлгэцнээ гарах бөгөөд
Английн кино найруулагч Oliver Parker найруулсан байна.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}
Эрхэм үзэгч та бүхэндээ энэ жилийн Каннын кино наадам дээр анхлан
дэлгэцнээ гарсан "Melancholia" хэмээх ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн драм
жанрын киног толилуулж байна. Киног Каннын кино наадмаас Palme d'Or,
Grand Prix зэрэг нэр хүндтэй шагналууд болон бусад олон шагналуудыг
хүртэж, нэр дэвшиж байсан Данийн кино найруулагч, кино зохиолч Lars von
Trier найруулж, Spider-Man гурвалын Mary Jane Watson-ы дүрээрээ олон
улсын үзэгчдийн танил болсон Америкийн жүжигчин Kirsten Dunst, жүжигчин
Charlotte Gainsbourg, Канадын жүжигчин Kiefer Sutherland нар тогложээ.