11:55 AM The Art of Flight [2011 | 720p] | |
![]() 2011 оны 9-р сарын 8-ны өдөр АНУ-д нээлтээ хийсэн спортын, тэр
дундаа маш их авхаалж самбаа шаардсан икстрийм спортын сэдэвтэй "The Art
of Flight" хэмээх энэ киноны зураг авалт Америкийн Jackson Hole хөндий,
Аляск, Чили, Колорадо мужийн Aspen хэмээх өвлийн спортын амралтын
цогцолбор, Патагони, Канадын Бритиш Колумб муж болон бусад олон
газруудад хийгджээ. "The Art of Flight" кино нь үзэгчдэд аялал, адал
явдалт драм киноны төгс нийлэмжийг мөн ихээхэн хэмжээний эрчим хүч,
авхаалж самбаа, уран чадвар шаардсан снөүбордингийн гайхамшигтай
үзүүлбэрүүдийг толилуулах юм. Кинонд янз бүрийн газар нутгийн байдлыг унших чадвар, тухайн газар нутгийн байдалд тохируулан гулгах чадвар болон туйлын тайван, шаламгай гулгах стилиэрээ алдартай Швейцарийн снөүбордчин Nicolas Muller, Австрийн мэргэжлийн снөүбордчин Gigi Ruf, Канадын мэргэжлийн снөүбордчин David Carrier Porcheron, Snowboarder Magazine сэтгүүлийн хуудаснаа нийтлэгдсэн шилдэг 20 гулгагч жагсаалтын 13-т бичигдсэн мэргэжлийн снөүбордчин Travis Rice, 2010 оны өвлийн олимпийн хүрэл медальт, Америкийн снөүбордчин Scotty Lago, снөүбордчин Jake Blauvelt, Pat Moore, Mark Landvik нарын харахаас нүд хальтирам цавчим өндөр хавцал, эгц уруу налуугаас огтхон ч айж эмээх, зүрхшээх сэтгэлгүйгээр харин ч урам зориг, итгэл төгс гулган, салхи мэт хурдлан гулгаж нисэхийн ер бусын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж байгаа гайхалтай үзүүлбэрүүдийг харуулсан байна. Киноны зураг авалтын ажлыг гүйцэтгэсэн Brain Farm компаний хувьд энэ компани нь кино, телевиз, вэб, зар сурталчилгааны бараа бүтээгдэхүүнд зориулсан өндөр чанартай зураг авалтуудыг хийж гүйцэтгэдэг ба агаарын зураг авалтын тал дээр мэргэшсэн компани юм байна. Киног бүтээхэд хамтран ажилласан бас нэгэн газар бол Red Bull Media House хэмээх хэвлэл мэдээллийн пүүс ажээ. Гарсан огноо: 2011.09.08 Найруулагч: Curt Morgan Төрөл: Sport Дүрүүдэд: Jake Blauvelt, John Jackson, Jeremy Jones, Scotty Lago, Mark Landvik, Pat Moore, Nicolas Muller, Eero Niemela, David Carrier Porcheron, Travis Rice Yргэлжлэх хугацаа: 80 минут Өргөтгөл: AVC Чанар: 720p Дүрс: 1280 x 720 | 5182 Kbps Дуу: AC3- | 640 Kbps Хэмжээ: 1CD Хэл: Англи Source: MOMENTUM IMDB үнэлгээ: 7.8/10 [70 саналтай] ![]() Монгол сервер [ File.mn ] [3.28 GB] Гадаад сервер [ FileServe ] [ FileSonic ] [ RapidShare ] [ Wupload ] [ TurboBit ] [3.28 GB] http://www.wupload.com/file/271624975/TAF-720-M.part1.rar http://www.wupload.com/file/271945369/TAF-720-M.part2.rar http://www.wupload.com/file/271624964/TAF-720-M.part3.rar http://www.wupload.com/file/271623309/TAF-720-M.part4.rar http://www.filesonic.com/file/2290088364/TAF-720-M.part1.rar http://www.filesonic.com/file/2290088324/TAF-720-M.part2.rar http://www.filesonic.com/file/2290088464/TAF-720-M.part3.rar http://www.filesonic.com/file/2290084574/TAF-720-M.part4.rar http://www.fileserve.com/file/ZezT82P/TAF-720-M.part1.rar http://www.fileserve.com/file/xYKjfak/TAF-720-M.part2.rar http://www.fileserve.com/file/mSVRQgR/TAF-720-M.part3.rar http://www.fileserve.com/file/dKAtHtT/TAF-720-M.part4.rar http://rapidshare.com/files/3494257463/TAF-720-M.part1.rar http://rapidshare.com/files/2227124470/TAF-720-M.part2.rar http://rapidshare.com/files/1874488222/TAF-720-M.part3.rar http://rapidshare.com/files/2306379748/TAF-720-M.part4.rar http://www.megaupload.com/?d=GWPCNE2K http://www.megaupload.com/?d=HV3ZZDD0 http://www.megaupload.com/?d=MZBZIM0D http://www.megaupload.com/?d=WJA2ZQ35 Screenshot ![]() Trailer | |
|
Total comments: 0 | |