.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Өнөөдрийн гадаад дуу, клипний сандаа Америкийн хип хоп "Black Eyed Peas"
хамтлагийн зургаа дахь студийн цомогт багтсан "XOXOXO" дууны клипийг
хүргэж байна. Хамтлагийн гишүүн, реппэр will.i.am-ын бүтээсэн тус
хамтлагийн гишүүдийн хүүхэлдэйн дүрслэлүүд болох "Baby Peas"-ийнхний
дүрүүд бүхий энэхүү шинэ клип та бүхний шинэ клипний цуглуулганд хүндтэй
байрыг эзлэн байрших бизээ. will.i.am, Fergie,Taboo, Apl.De.Ap. нарын
бодит амьдрал дээрх онцлог шинж чанар, адал явдлын заримыг илэрхийлэн
харуулдаг Baby Peas-ийнхний шинэ клипийг тухлан үзээрэй.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Дэлхий дахинаа хит болж байгаа шинэ соргог, шилдэг дуунуудыг татаж авах
боломжтойгоор багцлан хүргэдэг Billboard-ын Hot 40 дууны 2011 оны 10-р
сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх шилдэг дуунуудын жагсаалтыг та
бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн Billboard жагсаалтанд Maroon 5,
Christina Aguilera нарын "Moves Like Jagger" дуу тэргүүн байранд
бичигдсэн хэвээр байгаа бол Adele-гийн "Someone Like You" хэмээх уран
бүтээл 2-р байраа мөн л хадгалсан байна. Харин Foster the People-н
"Pumped Up Kicks" дуу 3-р байртаа жагсжээ.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Английн залуу дуучин Adele-гийн хоёр дахь студийн цомгийн 11 дэх дуу
болох "Someone Like You" дууны клипийг хэрэглэгч та бүхний гадаад дууны
шинэ клипний санд санал болгож байна. Adele болон Грэммийн шагналт
хөгжмийн зохиолч Dan Wilson нарын хамтран бичсэн энэ дуу дуучин бүсгүйн
шархалж үлдсэн харилцаанаас сэдэлтэйгээр бүтээгджээ. Нэгдсэн Вант улсын
чаартыг тэргүүлж байгаа энэ дууны клип Францын Парис хотод хийгдсэн ба
Английн клип, киноны найруулагч Jake Nava найруулсан байна.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

1997 онд Bubblegum dance жанрын "Barbie Girl" дуугаараа дэлхийг байлдан
дагуулж байсан Дани-Норвегийн dance-pop "Aqua" хамтлаг 2001-2006 оны
хооронд нилээд урт хугацааны уран бүтээлийн завсарлага авсан ч дараа нь
дахин нэгдэж, уран бүтээлдээ орсон төдийгүй хэсэг хугацааны
завсарлагааны дараах анхныхаа цомгийг гаргаж байгаа билээ. 11 жилийн
өмнө гаргаж байсан хамгийн сүүлийн цомгийн дараагаар гаргаж байгаа
энэхүү цомог "Megalomania" хэмээн нэрлэгдсэн бөгөөд 10-р сарын 3-ны өдөр
худалдаанд гарах юм. Хамтлагийн гурав дахь студийн цомог болох тус
цомог 11 дуунаас бүрдэж байгаа аж.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Disney Channel телевизийн сувгаас нэр алдар нь олонд танигдаж эхэлсэн
Калифорни мужаас гаралтай Allstar Weekend хэмээх поп рок хамтлагийн энэ
оны 9-р сарын 27-нд албан ёсоор худалдаанд гаргаж эхэлсэн "All the Way"
цомгийг сонсогч залуус та бүхний хүртээл болгож байна. Тус хамтлагийн
хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох энэхүү поп рок жанрын цомог нийт
12 дуунаас бүрдэж байгаа ба цомгийн хоёр сингл аль хэдийнээ сонсогчдын
сонорыг мялаачихаад байгаа ажээ. Цомгийн бичлэгийн ажил 2010-2011
онуудад хийгдсэн бөгөөд Hollywood Records-ын лейблтэйгээр худалдаанд
гарчээ.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Долоо хоног тутам хэвлэгдэн гардаг алдартнуудын тухай People сэтгүүлийн
нэрлэснээр хамгийн үзэсгэлэнтэй хүн гэгдсэн Америкийн жүжигчин, дуучин,
дуу бичлэгийн продюсер, бүжигчин, телевизийн алдартан, загвар зохион
бүтээгч, телевизийн продюсер Jennifer Lynn Lopez буюу J. Lo энэ оны 4-р
сард долоо дахь студийн цомгоо худалдаанд гаргасан билээ. Тэрбээр
цомгийнхоо гурав дахь синглээр "Papi" хэмээх дуугаа сонгож, энэ сарын
13-ны өдөр нээлтийг нь хийсэн бөгөөд энэхүү дууных нь клипийг эрхэм
хэрэглэгч та бүхний гадаад шинэ клипний цуглуулганд нэмэр хандив болгон
орууллаа.