Welcome Зочин • Registration • Login • RSS
Лхавга, 16.7.2025, 6:06 AM
Main » 2011 » 10 Сар » 8 » Steve Jobs мөнх тэнгэрийн оронд заларлаа
8:16 AM
Steve Jobs мөнх тэнгэрийн оронд заларлаа


Steven Paul "Steve" Jobs буюу Steve Jobs хэмээх эрхмийг дэлхий дахин Apple брэндийн үндэслэгчдийн нэг гэдгээр нь андахгүй. Технологийн салбарын энэ алдартан нойр булчирхайн хавдартай болох нь оношлогдсоноос хойш долоон жилийн дараа, 2011 оны 10-р сарын 5-ны өдөр 56 настайдаа таалал төгсчээ. Бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, Apple.Inc корпорацийн гүйцэтгэх захирал асан Steve Jobs 2011 оны 8-р сарын 24-нд албан тушаалаасаа татгалзсан шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Түүнийг энэхүү шийдвэрийг гаргасны дараагаар, мөн хорвоог орхисных нь дараагаар дэлхий дахин түүнийг бүх зүйлд төгсөрсөн хүн, урьдчилан харагч, анхдагч, суут хүн, бизнес, шинэчлэлт, бүтээгдэхүүний дизайны талбар дахь тэргүүлэгч, орчин үеийн ертөнцийн нүүр царайг гүн гүнзгийгээр өөрчилсөн хүн, дор хаяж зургаан өөр үйлдвэрлэлийн салбарт өөрчлөлт хийсэн хүн, үлгэр жишээ гүйцэтгэх захирал гэхчилэн нэрлэсэн бөгөөд түүний үхэл дэлхий дахиныг бүхэлд нь эмгэнүүлж, дэлхийн улс гүрнүүдийн тоймчид дэлхийд маш том гарз тохиолоо гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Маш олон хүмүүс эмгэнэл илэрхийлцгээж байгаагийн дотор түүнтэй хамтран ажиллагсад хийгээд мэргэжил нэгт нөхдүүд, улс орнуудын тэргүүнүүд багтаж байгаа аж. Түүний үхлийн шалтгааны талаар албан ёсны мэдэгдэл хараахан хийгдээгүй байгаа ч нойр булчирхайн хорт хавдар Steve Jobs-ын үхлийн шалтгаан байсан гэдэг нь бараг үнэн гэгдэж байгаа юм.






Category: Мэдээ Мэдээлэл | Views: 424 | Added by: sWr | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]