.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Та бүхэн анхаарлаа түр нааш нь хандуулна уу!! Та бүхний сэтгэлийг
догдлуулам бүтээл гарсан байна цаана чинь. Юу вэ гэхээр та бидний тоглох
дуртай "Fallout" тоглоомыг үйлдвэрлэн гаргадаг Bethesda Softworks-оос
бас нэгэн шинэ, гайхалтай тоглоом гарчээ. Мэдээж энэ бол RAGE юм.
Зураглалын хувьд бол янзтай байна лээ, яг л бодит юм шиг. Тоглолт нь ч
гэсэн ярих юмгүй. Тоглоом нь дэлхий дээр солир унаснаас болж дэлхийн
амьтай бүхэн үхэж үрэгдэж, үлдсэн хэд нь мутацид орж, амьд үлдсэн цөөхөн
хэдэн хүн л байх болно. Та өөрийн түүхээ өөрөө зохионо гээд бод доо.
Ямар байна даа.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Steven Paul "Steve" Jobs буюу Steve Jobs хэмээх эрхмийг дэлхий дахин
Apple брэндийн үндэслэгчдийн нэг гэдгээр нь андахгүй. Технологийн
салбарын энэ алдартан нойр булчирхайн хавдартай болох нь оношлогдсоноос
хойш долоон жилийн дараа, 2011 оны 10-р сарын 5-ны өдөр 56 настайдаа
таалал төгсчээ. Бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, Apple.Inc корпорацийн
гүйцэтгэх захирал асан Steve Jobs 2011 оны 8-р сарын 24-нд албан
тушаалаасаа татгалзсан шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн
билээ.