7:30 PM Marvel + NBA = Гайхалтай дүрслэл | |
![]() Мэргэжлийн сагсан бөмбөгийн баг тамирчдын дүрийг Marvel комиксын стильд
хувиргаж үзвэл ямар харагдаж болох бол? Яг энэ асуултын дагуу Marvel
болон ESPN нэгдэж, мэргэжлийн сагсан бөмбөгийн баг, тамирчдыг Marvel
комиксын стильд хувиргасан байна. ESPN сувгийн сэтгүүлийн хуудаснаа
нийтлэгдсэн эдгээр зургуудыг Marvel-ын зураач, уран бүтээлчид бүтээсэн
бөгөөд дэлхийн хүмүүсийн дунд амьдардаг бодит хүмүүс, тэр дундаа сагсан
бөмбөгийн одод хэрхэн комик номын баатрын хэв маягт хувирсныг олж харах
боломжтой юм.
Эдгээр зургуудыг Францын комик номын зураач Olivier Coipel, Филиппиний комик номын зураач Leinil Francis Yu, Америкийн комик номын зураач J. Scott Campbell, Terry Dodson, Kaare Andrews, Итали-Америк гаралтай комик номын зураач John Romita Sr., Америкийн комик номын редактор, зураач, Marvel-ын тэргүүний редактор Joe Quesada нарын зурсан юм байна. | |
|
Total comments: 0 | |