.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Мэргэжлийн сагсан бөмбөгийн баг тамирчдын дүрийг Marvel комиксын стильд
хувиргаж үзвэл ямар харагдаж болох бол? Яг энэ асуултын дагуу Marvel
болон ESPN нэгдэж, мэргэжлийн сагсан бөмбөгийн баг, тамирчдыг Marvel
комиксын стильд хувиргасан байна. ESPN сувгийн сэтгүүлийн хуудаснаа
нийтлэгдсэн эдгээр зургуудыг Marvel-ын зураач, уран бүтээлчид бүтээсэн
бөгөөд дэлхийн хүмүүсийн дунд амьдардаг бодит хүмүүс, тэр дундаа сагсан
бөмбөгийн одод хэрхэн комик номын баатрын хэв маягт хувирсныг олж харах
боломжтой юм.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Та
гадаадад амьдрахыг хүсч байна уу? Эсвэл таны ойр дотны хэн нэгэн
гадаадад амьдардаг уу? Та гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн үү?
Тэгвэл энэ бол таны үзэх кино. Швед улсад зураг авалт нь хийгдсэн
"Цэлмэг тэнгэр" Монголын уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж
байна. Гадаад оронд амьдарч байгаа Монголчуудын тухай өгүүлэх энэхүү
киноны гол дүрийг залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин,
В.Гэрэлцэцэг, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Д.Баттөмөр, Г.Алтаншагай нар
бүтээжээ. Эдгээр уран бүтээлчдээс гадна Швед улсын жүжигчин Ханс
Оянтава, Мари-Лиз Эрикссон, Миран Али Мухаммед нар оролцон тоглосон
байна. Гадаадад л гарвал амьдрал цэцэглэх мэтээр ойлгодог хүмүүс энэ
киног үзээд нэгийг бодох бизээ. Тэнд ажиллаж мөнгө олохоос гадна залуус
биесдээ дурлаж хайрлаж, гомдож туниж, баярлаж хөөрнө. Гадаад хүнтэй суух
сонирхолтой бүсгүйчүүдийн бодолд өөрчлөлт орохоор хөгжилтэй гунигтай
тохиолдлууд, сэтгэл хөдлөм хайр дурлалыг уг киноноос үзэж болно. Өнгөц
харахад инээдмийн кино юм шиг боловч кино маань далд утгаараа ихийг
бодогдуулж, төрөлх эх орон, Монгол нутгаа өөр өнцгөөс харж, улам ихээр
хайрлах сэтгэл төрнө. Цагтаа Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан
"Мөрөөдлийн хөлөг онгоц" олон ангит УСК-ны зохилыг бичсэн найруулагч
Ж.Ганбат энэ киноны зохиолыг бичиж найруулсан юм байна. Улаанбаатар кино
наадмаас шилдэг зураглаачийн шагнал хүртсэн Х.Баяраа Швед улсын
байгаль, гудамж талбай гэх мэт манай үзэгчдийн нүдийг хужирлах олон
сайхан зураг авснаас гадна жүжигчдийнхээ тоглолтыг хальсан дээр маш
чадварлаг буулгажээ.