Welcome Зочин • Registration • Login • RSS
Мягмар, 15.7.2025, 5:52 PM
Main » 2011 » 10 Сар » 18 » BET Hip Hop Awards [2011 | HDTV]
11:50 AM
BET Hip Hop Awards [2011 | HDTV]


Black Entertainment Television буюу Америкийн BET кабелийн телевизээр жил болгон цацдаг, хип хоп хөгжмийн төлөөлөгчид, уран бүтээлчид, продюсерууд, клипний найруулагчдын BET Hip Hop Awards шагнал гардуулах ёслолын энэ жилийн арга ажиллагаа 2011 оны 10-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдсан байна. Энэ жилийн наадмын ажиллагааг Америкийн инээдмийн жүжигчин, реппэр, дуучин Mike Epps, Америкийн дуу бичлэгийн продюсер DJ Premier нар хөтлөн явуулсан бөгөөд хип хоп урлагийн шилдгүүдийг тодруулж, шагнадаг тус наадмын бичлэгийг үзэгч та бүхний хүртээл болгож байгаадаа баяртай байна. Тухлан сууж таалан сонирхохыг урья.

BET Hip Hop Awards 2011 шоуны шилдэг хип хоп клипээр дуучин Chris Brown-ы реппэр Lil Wayne, Busta Rhymes нартай хамтран дуулсан "Look at Me Now" дууны клип шалгарчээ. Түүнчлэн шилдэг хамтын ажиллагааны шагнал болон Үзэгчдийн сонголт буюу Verizon People’s Champ Award шагналыг мөн л дээрх дуу хүртсэн бол шилдэг амьд тоглогч, оны шилдэг үг зохиогчийн шагналыг реппэр Lil Wayne тус тус хүртсэн байна. Оны шилдэг клипний найруулагчаар олон арван дуучин, хамтлагуудтай хамтарч ажилладаг Америкийн клип, киноны найруулагч Hype Williams, оны шилдэг продюсерээр Lex Luger, оны хамгийн үнэ цэнэтэй уран бүтээлчээр Nicki Minaj, оны шилдэг цомгоор дуучин Kanye West-ийн ''My Beautiful Dark Twisted Fantasy'', оны шилдэг Dj-ээр DJ Khaled, шилдэг хип хоп стилиэр мөн л Nicki Minaj, шилдэг хип хоп онлайн сайтаар WorldStarHipHop.com, оны хамгийн эрч хүчтэй хүнээр Jay-Z нар тодорч, шилдгүүдийн шагналын эзэн болсон байна. Түүнээс гадна оны шилдэг шинэ залуу уран бүтээлчийн шагналыг Америкийн реппэр Wiz Khalifa хүртсэн ба оны шилдэг дууны шагналыг Wiz Khalifa "Black and Yellow" дуугаараа хүртжээ.



Монгол сервер

[ File.mn ] [693 MB]

Гадаад сервер

[ MegaUpload ] [ FileSonic ] [ FileServe ] [ Wupload ] [ FileJungle ] [ RapidShare ] [693 MB]

Screenshot



Category: Бусад видео | Views: 678 | Added by: sWr | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]