.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Үндэсний соёл амралтын хүрээлэн болон"Apple”брэндийн албан ёсны
борлуулагч Бодь электроникс хамтран фото зургийн уралдаан зарлаж байна.
Залуус та бүхэн Паркад зохион байгуулагдаж буй "Halloween” баярт
оролцонгоо дурсамжтай мөчөө фото зурагт үлдээгээрэй. Түрүүлсэн гэрэл
зураг эзэндээ Дэлхийн хамгийн нимгэн нөүтбүүк MacBook Air-ийг авчирах
болно. Мөн эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг
http://www.facebook.com/EnteraStore
хуудсанд байрлуулж олон нийтийн саналыг Facebook Like-аар авна. Хамгийн
олон Like цуглуулсан оролцогчид IPod shuffle-ийг бэлэглэх бөгөөд таныг
өөр бусад олон сонирхолтой шагналууд хүлээж байна. Дэлгэрэнгүй
мэдээллийг 323486 утсаар болон,
http://www.facebook.com/park.mongolia хуудаснаас аваарай
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Өнөөдрийн гадаад дуу, клипний сандаа Америкийн хип хоп "Black Eyed Peas"
хамтлагийн зургаа дахь студийн цомогт багтсан "XOXOXO" дууны клипийг
хүргэж байна. Хамтлагийн гишүүн, реппэр will.i.am-ын бүтээсэн тус
хамтлагийн гишүүдийн хүүхэлдэйн дүрслэлүүд болох "Baby Peas"-ийнхний
дүрүүд бүхий энэхүү шинэ клип та бүхний шинэ клипний цуглуулганд хүндтэй
байрыг эзлэн байрших бизээ. will.i.am, Fergie,Taboo, Apl.De.Ap. нарын
бодит амьдрал дээрх онцлог шинж чанар, адал явдлын заримыг илэрхийлэн
харуулдаг Baby Peas-ийнхний шинэ клипийг тухлан үзээрэй.
.utsite {padding:0 0 0 22px;display:none;} |
|
|

Black Entertainment Television буюу Америкийн BET кабелийн телевизээр
жил болгон цацдаг, хип хоп хөгжмийн төлөөлөгчид, уран бүтээлчид,
продюсерууд, клипний найруулагчдын BET Hip Hop Awards шагнал гардуулах
ёслолын энэ жилийн арга ажиллагаа 2011 оны 10-р сарын 11-ний өдөр
амжилттай зохион байгуулагдсан байна. Энэ жилийн наадмын ажиллагааг
Америкийн инээдмийн жүжигчин, реппэр, дуучин Mike Epps, Америкийн дуу
бичлэгийн продюсер DJ Premier нар хөтлөн явуулсан бөгөөд хип хоп
урлагийн шилдгүүдийг тодруулж, шагнадаг тус наадмын бичлэгийг үзэгч та
бүхний хүртээл болгож байгаадаа баяртай байна. Тухлан сууж таалан
сонирхохыг урья.