7:04 PM Яагаад бидний хөлнөөс эвгүй үнэр гардаг вэ? | |
![]() Та өмнө нь яагаад хөлнөөс эвгүй үнэр гардаг юм бол хэмээн бодож үзэж
байв уу? Хүний хөлний хөлсний булчирхай нь яг л бусад биеийнхтэй адилхан
боловч арай илүү хөлс ялгаруулдаг юм байна.
Хөл тус бүр 250,000 гаруй хөлсний булчирхайтай байдаг бөгөөд энэ нь хүний биеийн хамгийн ихээр хөлөрдөг хэсгүүдийн тоонд зүй ёсоор хөлийг оруулахад нөлөөлдөг юм. Нэг өдөрт хүний хөл пинт хэмжээтэй хөлс ялгаруулдаг байна. Итгэхгүй байгаа бол та хагас миль алхаад оймсоо тайлаарай. Миний хэлсэн үнэн байх болно. Тэгэхээр үүний буруутан нь мэдээж нян. Нүдэнд үл үзэгдэх бичил организмууд хөлсийг идэн хөлний арьсыг үхжүүлснээр үүсдэг бөгөөд эдгээр нянгууд нь харанхуй чийглэг орчинд амьдарч үрждэг. Мөн эдгээр нянгууд нь хөлсөөр хоололдог учир та гутлаа оймсгүй өмсвөл нянгууд таны хөлөнд 2 дахин ихээр наалдах болно. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд хөлний үнэр нь бусдынхаас илүү муугаар үнэртдэг. Тэгэхээр дэлхийн хүн амын 15% нь эвгүй үнэр ялгаруулагч бактерийг хөлөндөө, гутландаа тээн алхалж байна. Яагаад заавал хөл гэж? Биеийн бусад хэсэг агаарт ил байдгаас шалтгаалан үнэр гарах нь бага байдаг бөгөөд хөл бол ойлгомжтой шүү дээ. Хүн хүний хөлс ялгаруулалтын хэмжээ өөр өөр байдаг ч хувийн ариун цэвэр сайтай ямар ч хүний хөлнөөс хичнээн хэмжээний хөлс ялгарсан ч эвгүй үнэр гарахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр орчин үеийн соёлч иргэн та хувийн ариун цэвэр сайтай байхад хөлний үнэрээс айлтгүй гэсэн үг. | |
|
Total comments: 0 | |