Welcome Зочин • Registration • Login • RSS
Лхавга, 16.7.2025, 11:33 AM
Main » 2011 » 9 Сар » 24 » Аварга том мэнгээ авахуулахын тулд эвэртэй болсон бяцхан британи хүү
10:10 AM
Аварга том мэнгээ авахуулахын тулд эвэртэй болсон бяцхан британи хүү


Дараах зурган дээрх George Ashman хэмээх британи хүү төрөхдөө духан дээрээ маш том улаан мэнгэтэй төрсөн байна. Хүүгийн ээж 33 настай Karen хүүгээ өсөж том болох тусам бүх насаараа бусдын доог тохуу, гайхширч сониучирхаж харсан харцны бай болж явахаас нь эмээн мэнгийг нь авахуулахыг хүсчээ. Таван настай George хүүгийн духан дээрх мэнгийг авахын тулд духны арьсыг сунгах зориулалтаар суулгацуудыг суулгаж өгсөн нь жаалхүүг яг л эвэртэй мэт харагдуулж байсан байна. Дөрвөн сарын турш эвэртэй явсан George хүү эвэргүй бас духан дээрээ ямар ч мэнгэгүй жирийн нэгэн хүү болсон юм.

Хүүгийн ээж Karen хэлэхдээ "Би анх суулгацыг суулгасан байхыг хараад хэлэх үг олдоогүй. Суулгац миний бодож байснаас том байсан ба өхөөрдөм жаахан хүүгийн маань бяцхан духан дээр байрласан тэр том суулгацууд хүүг маань яг л буг чөтгөр шиг харагдуулж байсан" гэжээ. Мөн "Анх хүүгээ төрөхөд хараад л миний ухаан санаанд арван жилийн дараах хүүгийн маань байдал харагдсан. Хүүхдүүдэд шоолуулж дооглуулсан найз нөхөдгүй, найз охингүй тийм хүү харагдсан" гэсэн байна. George 2006 онд духан дээрээ цусны судасны зөөлөн булдруунууд бүхий тод улаан өнгийн мэнгэтэй төрсөн бөгөөд энэ мэнгэ нь нэгэн төрлийн хоргүй хавдар байжээ. 2009 оноос Лондонгийн Great Ormond Street Hospital эмнэлэгт эмчилгээ хийлгэж эхлэн жилийн дараагаар духан дээрээ суулгац суулгуулан дөрвөн сарын дараа гэхэд мэнгээ ч, суулгацаа ч авахуулсан байна.










Category: Сонин хачин | Views: 454 | Added by: sWr | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]