Welcome Зочин • Registration • Login • RSS
Лхавга, 16.7.2025, 1:48 AM
Main » 2011 » 9 Сар » 30
.utsite {padding:0 0 0 22px;display:none;}



1997 онд Bubblegum dance жанрын "Barbie Girl" дуугаараа дэлхийг байлдан дагуулж байсан Дани-Норвегийн dance-pop "Aqua" хамтлаг 2001-2006 оны хооронд нилээд урт хугацааны уран бүтээлийн завсарлага авсан ч дараа нь дахин нэгдэж, уран бүтээлдээ орсон төдийгүй хэсэг хугацааны завсарлагааны дараах анхныхаа цомгийг гаргаж байгаа билээ. 11 жилийн өмнө гаргаж байсан хамгийн сүүлийн цомгийн дараагаар гаргаж байгаа энэхүү цомог "Megalomania" хэмээн нэрлэгдсэн бөгөөд 10-р сарын 3-ны өдөр худалдаанд гарах юм. Хамтлагийн гурав дахь студийн цомог болох тус цомог 11 дуунаас бүрдэж байгаа аж.
Êàòåãîðèÿ: Гадаад дуу, клип | Ïðîñìîòðîâ: 518 | Äîáàâèë: sWr | Äàòà: 2011-09-30 | Êîììåíòàðèè (0)

.utsite {padding:0 0 0 22px;display:none;}



Эрхэм үзэгч та бүхэндээ энэ жилийн Каннын кино наадам дээр анхлан дэлгэцнээ гарсан "Melancholia" хэмээх ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн драм жанрын киног толилуулж байна. Киног Каннын кино наадмаас Palme d'Or, Grand Prix зэрэг нэр хүндтэй шагналууд болон бусад олон шагналуудыг хүртэж, нэр дэвшиж байсан Данийн кино найруулагч, кино зохиолч Lars von Trier найруулж, Spider-Man гурвалын Mary Jane Watson-ы дүрээрээ олон улсын үзэгчдийн танил болсон Америкийн жүжигчин Kirsten Dunst, жүжигчин Charlotte Gainsbourg, Канадын жүжигчин Kiefer Sutherland нар тогложээ.
Êàòåãîðèÿ: Кино, хүүхэлдэй | Ïðîñìîòðîâ: 620 | Äîáàâèë: sWr | Äàòà: 2011-09-30 | Êîììåíòàðèè (0)

.utsite {padding:0 0 0 22px;display:none;}



Жүжигчин А.Алтанхуягийг үзэгчид "Сарны нулимс", "Тусгай салаа" зэрэг кинонуудаар нь мэднэ. Гэхдээ "Тусгай салаа" киноны Сүлдийн дүрээр илүүтэй үзэгчдийн танил болсон тэрээр жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн боловч дуулах урлагт хүч сорихоор шийдсэн бололтой. Тэрбээр "Хос зүрх" нэртэй дуугаа үзэгчдийн эчнээ танил Сүлд нэрээрээ овоглосон байна. Энэхүү дууны үгийг Д.Үүрийнцолмон, аяыг Б.Аранза бичсэн бөгөөд дууны клипийг Sphinx Studiо-гийн уран бүтээлч залуус хийж гүйцэтгэжээ. "Тусгай салаа"-ны Сүлдийн шинэ уран бүтээл та бүхний тааллыг хүлээнэ гэж итгэж байна.
Êàòåãîðèÿ: Монгол дуу, клип | Ïðîñìîòðîâ: 692 | Äîáàâèë: sWr | Äàòà: 2011-09-30 | Êîììåíòàðèè (0)

.utsite {padding:0 0 0 22px;display:none;}



Disney Channel телевизийн сувгаас нэр алдар нь олонд танигдаж эхэлсэн Калифорни мужаас гаралтай Allstar Weekend хэмээх поп рок хамтлагийн энэ оны 9-р сарын 27-нд албан ёсоор худалдаанд гаргаж эхэлсэн "All the Way" цомгийг сонсогч залуус та бүхний хүртээл болгож байна. Тус хамтлагийн хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох энэхүү поп рок жанрын цомог нийт 12 дуунаас бүрдэж байгаа ба цомгийн хоёр сингл аль хэдийнээ сонсогчдын сонорыг мялаачихаад байгаа ажээ. Цомгийн бичлэгийн ажил 2010-2011 онуудад хийгдсэн бөгөөд Hollywood Records-ын лейблтэйгээр худалдаанд гарчээ.
Êàòåãîðèÿ: Гадаад дуу, клип | Ïðîñìîòðîâ: 473 | Äîáàâèë: sWr | Äàòà: 2011-09-30 | Êîììåíòàðèè (0)